Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Хурлын үйл ажиллагааг олон нийтэд түгээх цахим хуудас Хурлын үйл ажиллагааг олон нийтэд түгээх цахим хуудас

ИТХ-ЫН ДАРГА ХОРООДЫН ИНХ-ЫН ДАРГА НАРТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

2017-02-21

үргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мөнхцэцэг хороодын Иргэдийн Нийтийн Хурлын дарга нартай хамтран ажиллах санамж бичиг байгуулж, батламж гардуулах арга хэмжээг дүүргийн Иргэний танхимд  зохион байгууллаа. Энэ үеэр ИТХ-ын дарга Б.Мөнхцэцэг “Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын үйл ажиллагааг анхан шатанд бэхжүүлэхэд та бүхний үүрэг оролцоо маш их гэдгийг онцолъё. Та бүхэн маань иргэддээ аль болох ойр ажиллаж, тэднийхээ санал хүсэлтийг сонсдог, зохих шатанд уламжилдаг, санал санаачилгыг нь дэмжиж ажил хэрэг болгоход нь нөлөөлдөг, сайшаан урамшуулдаг байх ёстой. Түүнчлэн та бүхэн маань өөрсдөө хуулиа, төрөө дээдэлдэг, аливаад хариуцлагатай, зарчимтай, зөв шударга, тэгш ханддаг, хүнлэг энэрэнгүй байхын чухлыг эрхэмлэдэг байх ёстой гэдгийг хурлын даргын хувьд хэлэхийг хүсч байна” гэсэн юм.

 













ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1347
525 / 39%
427 / 32%
194 / 14%
201 / 15%