Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Хурлын үйл ажиллагааг олон нийтэд түгээх цахим хуудас Хурлын үйл ажиллагааг олон нийтэд түгээх цахим хуудас

“ИРГЭДЭЭ СОНСЪЁ” АЯН ЭХЭЛЭЭ

2017-02-21

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын санаачилгаар “Иргэдээ сонсъё” нэг сарын аян зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Аяныг дүүргийн хэмжээнд зохион байгуулах хөтөлбөр, төлөвлөгөө, хуваарийг дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэж өчигдрөөс хэрэгжүүлж эхэлээ.

Батлагдсан хуваарийн дагуу 2017 оны 2 дугаар сарын 20-ны өдөр 1,2,3,4,5,26,27 дугаар хороодод зохион байгуулж, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас хийсэн ажил болон утааны эсрэг авсан арга хэмжээний талаарх тайланг танилцууллаа. Мөн агаарын бохирдлыг бууруулах, утааны эсрэг авах арга хэмжээний талаар иргэдтэй нээлттэй ярилцсан юм. Ялангуяа агаарын бохирдлыг бууруулахад иргэдийн санал, санаачилгыг сонсч ажил хэрэгтээ тусгах, ашигтай санаачилгыг дэмжин ажил хэрэг болгох гээд олон зорилтыг тавин энэхүү аяныг зохион байгуулж байгаа юм. Энэ удаагийн арга хэмжээнд нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч Ц.Төрхүү, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга М.Буяндэлгэр, Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлчын дарга Б.Мөнхцэцэг, Тэргүүлэгчдийн Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга О.Бат-Ирээдүй болон тойргоос сонгогдсон дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчид иргэд оролцсон юм.  
















ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1351
527 / 39%
427 / 32%
194 / 14%
203 / 15%