Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Хурлын үйл ажиллагааг олон нийтэд түгээх цахим хуудас Хурлын үйл ажиллагааг олон нийтэд түгээх цахим хуудас

танилцуулга

2017-03-22

2016 оны 11 дүгээр сард шинээр эмхлэн байгуулагдсан Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь өдгөө 41 Төлөөлөгч, дөрвөн ажлын хороо, нэг намын бүлэгтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. 2016 оны орон нутгийн сонгуулийн үр дүнд МАН-аас  39 Төлөөлөгч, АН-аас 2 Төлөөлөгч сонгогдон анхдугаар хуралдаанаа 2016 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр хуралдуулж Б.Мөнхцэцэгийг Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар, Э.Хулан, Б.Золбоо, Б.Хуягбаатар, М.Даваадорж, Д.Батболд, Ж.Гантогтох нарыг Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчээр, Ж.Сандагсүрэнг дүүргийн Засаг даргаар тус тус томиллоо.  

Өнгөрсөн хугацаанд дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нийт гурван удаа бүрэн бүрэлдэхүүнээрээ хуралдаж, Хурал түүний Тэргүүлэгчдийн бүрэн эрхийн хугацаанд баримталж ажиллах үндсэн чиглэл, 2015 оны төсвийн гүйцэтгэл, 2016 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах, дүүргийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг батлах, Дүүргийн эдийн засаг нийгмийг 2017 он хүртэл хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай, Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2017 онд хийгдэх хөрөнгө оруулалтын ажлын жагсаалт, 2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт, 2017 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө, 2017 оны төсвийн төсөл зэрэг асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлээд байна.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид 6 удаа хуралдаж дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит  хуралдааны товыг гурван удаа зарлан, бэлтгэл ажлыг хангах, Нугийн өөрөө удирдах ёсны байгууллагаас иргэд рүү чиглэсэн үйл ажиллагааг эрчимжүүлэх тухай албан даалгаварыг батлуулах, “Иргэдээ сонсъё” аян зохион байгуулах, Иргэдийн хууль эрхзүйн мэдлэгийг дээшлүүлэх сургалт зохион байгуулах, Захиалагчийн алба орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын дүрмийг шинэчлэх зэрэг 16 шийдвэрийг гаргаад байна. Хурлын дэргэдэх ажлын хороод эрхлэх асуудлын хүрээнд хийж гүйцэтгэх ажлын төлөвлөгөөгөө батлан, баталсан хуваарийн дагуу хуралдаж, холбогдох асуудлуудыг хэлэлцэн дүгнэж, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанд оруулж хэлэлцүүлэх ажлаа тогтмолжуулаад байна. Мөн ажлын хороонд харьяалагдах хэлтэс албадын үйл ажиллагаатай танилцах ажлуудыг зохион байгуулаад байна.

Дүүргийн Гэмт хэргээс Урьдчилан сэргийлэх зөвлөлийн дэргэд 4 дэд зөвлөлийг шинээр байгуулав.

Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Төлөөлөгчид, дүүргийн болон хороодын Засаг дарга нараас хувийн ашиг сонирхол, хөрөнгө орлогын мэдүүлгийг хуульд заасан хугацаанд авч холбогдох газарт нь хүргүүллээ.

Мөн дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас иргэдийн өргөдөл гомдлыг тогтмол хүлээн авч хуулийн хугацаанд шийдвэрлэн ажиллаж байна.

Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын үйл ажиллагааг анхан шатанд бэхжүүлэх, иргэдэд хүрч ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлэх зорилгоор хороо бүрт иргэний танхимын ажилтанг ажиллуулахаар шийдвэрлэв. Үүнтэй холбоотойгоор дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албанаас Төлөөлөгчид, Хурлын Ажлын албаны ажилтнууд, хороодын иргэний танхимын ажилтнуудыг хамруулсан хамтын ажиллагааг сайжруулах арга хэмжээг өргөн хүрээнд зохион байгуулав. Мөн хороодын иргэний танхимын ажилтнуудын мэдлэг чадварыг дээшлүүлэх, ажиллах дадлыг эзэмшүүлэх зорилгоор архив, албан хэрэг хөтлөлтийн сургалтыг Хурлын Ажлын албанаас зохион байгуулав.

Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Хороодын Иргэдийн Нийтийн Хурлын дарга нартай хамтран ажиллах санамж бичиг байгуулах арга хэмжээг дүүргийн Иргэний танхимд зохион байгууллаа. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1339
520 / 39%
424 / 32%
194 / 14%
201 / 15%