Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Хурлын үйл ажиллагааг олон нийтэд түгээх цахим хуудас Хурлын үйл ажиллагааг олон нийтэд түгээх цахим хуудас

“ШИНЭ АЛХАМ” ӨДӨРЛӨГ БОЛЛОО

2017-03-23

Сонгинохайрхан дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагчдыг нэгэн дор цуглуулсан “Шинэ алхам” өдөрлөг арга хэмжээ АСА циркэд боллоо. Сонгинохайрхан дүүргээс УИХ-д сонгогдсон гишүүн Д.Сумъяабазар тус арга хэмжээг санаачлан ийнхүү 3 дахь жилдээ зохион байгуулж байгаа юм. Өдөрлөгт оролцсон сурагчдад тэрбээр “Шинэ алхам” нэртэй элсэлтийн ерөнхий шалгалтын тестын эмхтгэлийг бэлэглэв. Мөн сургууль бүрээс сурлага, урлаг, спорт зэрэг бүхий л зүйлд хамт олноо хошуучилсан шилдэг 24 сурагчийг өргөмжлөл мөнгөн шагналаар шагнаж урамшууллаа. Энэхүү эмхтгэлд өнгөрсөн жилүүдийн их дээд сургуульд элсэгчдийн элсэлтийн еөрнхий шалгалтанд ирж байсан тестүүдийг багтаасан байдаг юм. Тиймээс амьралынхаа чухал алхамыг хийж, их дээд сургуульд элсэхээр зэхэж байгаа хүүхдүүдэд маш том хөрөнгө оруулалт болж байгааг санаачлагч УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар хэлж байв. Тус арга хэмжээнд УИХ-ын гишүүн Д.Сумъяабазараас гадна УИХ-ын гишүүн Ц.Гарамжав, БСШУСЯ-ын төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан, Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мөнхцэцэг, Засаг дараг Ж.Сандагсүрэн, Засаг даргын орлогч Л.Оргил, Тамгын газрын дарга М.Баяраа, Боловсролын хэлтсийн дарга А.Дүүдээ нар оролцлоо.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1349
525 / 39%
427 / 32%
194 / 14%
203 / 15%