Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Хурлын үйл ажиллагааг олон нийтэд түгээх цахим хуудас Хурлын үйл ажиллагааг олон нийтэд түгээх цахим хуудас

АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРААС СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

2017-03-23

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга Г.Арсланхуягаар ахлуулсан ажлын хэсэг дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газрын удирдлагууд болон ажилтан албан хаагчдад сургалт зохион байгуулав.

Сургалтын агуулга нь "Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр" шинэчлэгдсэнтэй холбоотойгоор  энэхүү хөтөлбөрийн зорилго, агуулга шинэчлэлийн талаар мэдээлэл өгөхөд чиглэгдсэн байв. Тухайлбал, төрийн албан хаагчид болон албан тушаалтнуудын ёс зүйг дээшлүүлэх, мэдлэг боловсрол, төрд ажилласан туршлагыг нь харгалзан ажилд томилох, тушаал дэвшүүлэн ажиллуулдаг байх, төрийн албан хаагчдын үйл ажиллагааны чанарыг иргэн үнэлдэг болох зэрэг шинэчлэлийг төрийн албанд бодитоор нэвтрүүлэх шаардлага байгааг онцолж байлаа. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1351
527 / 39%
427 / 32%
194 / 14%
203 / 15%