Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Хурлын үйл ажиллагааг олон нийтэд түгээх цахим хуудас Хурлын үйл ажиллагааг олон нийтэд түгээх цахим хуудас

ЦАГДААГИЙН АЛБАН ТУХАЙ ШИНЭ ХУУЛИА ХҮЛЭЭН АВЛАА

2017-03-29

Дүүргийн Цагдаагийн албан хаагчид цагдаагийн албаны тухай шинэ хуулиа хүлээн авлаа. Мөн хууль шинэчлэгдсэнтэй холбоотойгоор цагдаагийн албан хаагчдын тангараг өөрчлөгдсөнтэй холбоотойгоор шинэ тангарагаа өргөсөн юм.

Арга хэмжээнд дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мөнхцэцэг, Засаг дарга Ж.сандагсүрэн болон дүүргийн үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдлагууд оролцлоо.

Монголын Улсын Их Хурлаас Цагдаагийн албаны тухай 2013 онд батлагдсан хуульд шинэчилсэн найруулга хийж батлан 2017 оны 3-р сарын 2-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөж байгаа. Хуульд цагдаагийн байгууллагын үйл ажиллагаа, албан хаагчдын нийгмийн баталгаа эрхзүйн байдалтай холбоотой асуудлыг тодорхой тусгаж өгсөн байна. Цагдаагийн байгууллагын үүргийг гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, цагдаагийн захиргааны хяналтын үүрэг гэж хуульчлан баталгаажуулж, цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг иргэдэд улам ойртуулсан хууль болсноороо онцлог болжээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1351
527 / 39%
427 / 32%
194 / 14%
203 / 15%