Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Хурлын үйл ажиллагааг олон нийтэд түгээх цахим хуудас Хурлын үйл ажиллагааг олон нийтэд түгээх цахим хуудас

“ИРГЭДЭЭ СОНСЪЁ” АЯНЫ ХҮРЭЭНД 22 ДУГААР ХОРООНЫ ӨРХИЙН ЭМНЭЛЭГ ШИНЭ АВТОМАШИНТАЙ БОЛЛОО

2017-03-31

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын санаачилгаар эхлүүлсэн “Иргэдээ сонсъё” сарын аяны эхний үр дүн Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороонд гарч тус хорооны өрхийн эрүүл мэндийн төв өнөөдөр шинэ автомашинаа хүлээн авахаар боллоо. Тодруулбал, тус хорооноос нийслэлийн ИТХ-д сонгогдсон Төлөөлөгч Б.Отгонсүх иргэдтэй хийсэн уулзалт дээр 22 дугаар хорооны өрхийн эмнэлэгт шинэ автомашиныг хувиасаа бэлэглэхээр амласан юм. Тэгвэл энэхүү амлалтаа өнөөдөр биелүүлэн ийнхүү шинэ автомашинаа хүлээлгэн өгч байгаа юм.

Сонгинохайрхан дүүрэгт “Иргэдээ сонсъё” сарын аян маш өргөн хүрээтэй болсон бөгөөд дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс тус аяныг зохион байгуулах хөтөлбөр, төлөвлөгөө гарган зохион байгуулсан юм.

Иргэдтэй хийх уулзалтыг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн 9 тойргоор хуваан зохион байгуулсан бөгөөд уулзалтад нийслэл болон дүүргээс сонгогдсон Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчид бүрэн ирцтэйгээр оролцсон юм. 2017 оны 2-р сарын 20-ны өдрөөс 03-р сарын 21-ний өдрүүдэд зохион байгуулагдсан иргэдтэй хийсэн уулзалтад Монгол Улсын Их Хурлын гишүүн Д.Тэрбишдагва, Д.Сумъяабазар, Х.Нямбаатар нарын бие төлөөлөгчид, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаны дарга М.Буяндэлгэр, Сонгинохайрхан дүүргээс Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд сонгогдсон Төлөөлөгч Ц.Төрхүү, Б.Цолмон, Б.Бямбадорж, Д.Баярсайхан, С.Мөнхчулуун, М.Халиунбат, Р.Дагва, Б.Отгонсүх, Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мөнхцэцэг, Засаг дарга Ж.Сандагсүрэн болон бусад Төлөөлөгчид, Нийслэл, дүүргийн төр захиргааны байгууллагын удирдах албан тушаалтан, төлөөллүүд оролцов. Тэд дүүргийн иргэд хөдөлмөрчдийн асуусан асуултад хариулж тэдгээрийн санал хүсэлтийг сонсож зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэн ажиллалаа.

Иргэдээ сонсъё аяны уулзалтад 32 хорооны 2500 орчим иргэн оролцож 140 гаруй иргэн өөрийн биеэр асуулт асууж хариулт авлаа. Мөн 490 орчим асуулт, саналыг бичгээр уламжлан хариулт авсан юм. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1351
527 / 39%
427 / 32%
194 / 14%
203 / 15%