Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Хурлын үйл ажиллагааг олон нийтэд түгээх цахим хуудас Хурлын үйл ажиллагааг олон нийтэд түгээх цахим хуудас

УИХ-ЫН ГИШҮҮН Х.НЯМБААТАР 26 ДУГААР ХОРООНД ЭМНЭЛГИЙН АВТОМАШИН БЭЛЭГЛЭХЭЭР БОЛЖЭЭ

2017-04-06

Дэлхийн эмч нарын өдрийг тохиолдуулан дүүргийн эмч нараа УИХ, нийслэл, дүүргийн төлөөллүүд урамшуулж, ажлын их эрч хүч, улам сайн ажиллах урам зоригийг хайрлалаа. УИХ-ын гишүүн Х.Нямбаатар Н.Учрал нар өөрийн биеэр ирж, баяр хүргэн, шагнаж урамшуулсан бол УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Ц.Гарамжав нарын бие төлөөлөгчдөөрөө дамжуулан эмч нараа шагнаж урамшуулсан юм. Энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Нямбаатар өөрийн сонгогдсон 26 дугаар хороонд Япон улсад үйлдвэрлэсэн, иж бүрэн тоноглосон эмнэлгийн автомашиныг бэлэглэхээр болсноо дуулгалаа. 
Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мөнхцэцэг ажил үйлсээрээ бусдыгаа манлайлсан эмч нараа дүүргийн Хүндэт тэмдэг болон дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хүндэт тэмдэгээр тус тус шагнаж урамшууллаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1349
525 / 39%
427 / 32%
194 / 14%
203 / 15%