Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Хурлын үйл ажиллагааг олон нийтэд түгээх цахим хуудас Хурлын үйл ажиллагааг олон нийтэд түгээх цахим хуудас

4 ХҮНИЙ АМЬ АВАРСАН Г.ГАНБАЯР ӨРХ ТОЛГОЙЛСОН ЭХЭД ГЭР ӨГЛӨӨ

2017-04-06

Дүүргийн Цагдаагийн II  хэлтсийн эрүүгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Г.Ганбаяр энэ оны нэгдүгээр сард гал түймрийн аюулаас 4 хүний алтан амийг аварсан билээ. Тэгвэл тэрбээр гавьяат үйлсийг нь үнэлж Монголын улаан загалмайн нийгэмлэгээс өгсөн таван ханатай гэрээ 25 дугаар хорооны амьдралын нөхцөл тааруухан Х.Мандах гэдэг өрх толгойлсон өөрийн гэсэн орон гэргүй иргэнд өглөө. Энэхүү арга хэмжээнд дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мөнхцэцэг, Цагдаагийн II хэлтсийн дарга хурандаа А.Бакыт болон Монголын Цагдаагийн "Сүлд" чуулгын дарга Л.Гаваасүрэн, 25 дугаар хорооны ИНХ-ын дарга Ц.Жаргалсайхан, Засаг дарга Р.Батчулуун нар оролцов.

Гэр хүлээн авсан Х.Мандахын тухайд нийгмийн идэвхи маш сайтай, хорооны төдийгүй амьдарч буй орчин тойрноо байнга цэвэрлэж явдаг иргэн гэдгийг хорооны удирдлагууд хэлж байлаа. Арга хэмжээний үеэр дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мөнхцэцэг эрүүгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Г.Ганбаярыг дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “Хүндэт тэмдэг”-ээр шагнаж урамшуулсан юм. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1351
527 / 39%
427 / 32%
194 / 14%
203 / 15%