Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

32 ХОРОО “ИРГЭДЭД НЭЭЛТТЭЙ ИРГЭНИЙ ТАНХИМ” ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2015-11-18 23:56

Хороон дээрээ сар бүрийн 25-ны өдөр “Иргэдэд нээлттэй иргэний танхим” өдөрлөгийн арга хэмжээ зохион байгуулж ажиллахаар шийдвэрлэж энэ сарын арга хэмжээг 01 дүгээр сарын 26-нд зохион байгуулж нийт 70 гаруй иргэнийг оролцуулан дараах үйл ажиллагаа явууллаа.

· Хорооны ардын авъяастнуудын урлагийн тоглолт

· Шүдний эмнэлэг ирж хорооны ахмад настан хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үнэ төлбөргүй шүд хийж үйлчиллээ.

· Хорооны ахмадуудын дунд цэнгээнт бүжгийн тэмцээн зохион байгууллаа.

· Чийрэгжүүлэлтийн танхим ажиллууллаа.

· Ахмад настнуудын даралт үзэж хөнгөлөлттэй эмийн жор бичиж сахарын шинжилгээ авч үйлчиллээ.

Жаргал-Өлзий ӨЭМТ-ийн эмч сувилагч нар иргэдэд үзлэг хийж сахарын шинжилгээ авахад 50 иргэн хамрагдсан. Стимато шүдний эмнэлэгийн эмч сувилагчид Хөгжлийн бэрхшээлтэй 4, ахмад настан 8 иргэний хиймэл шүдний хэв авч хиймэл шүд хийлгэх захиалгыг авлаа.

Чийрэгжүүлэлтийн танхимыг байнгын ажиллагаатай болголоо.



2015-11-18 23:56

Сэтгэгдэл ачааллаж байна ..