Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Сонгинохайрхан дүүрэгт шинээр 570 ажлын байр бий боллоо

2015-11-24 13:53

Нийслэлийн иргэдийг эрүүл ахуйн шаардлага хангасан экологийн цэвэр бүтээгдэхүүн, эх орны хөрсөнд ургасан хүнсний ногоогоор хангах “Сэлэнгэ” хүнсний шинэ зах өнөөдөр нээлтээ хийлээ. Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн хорьдугаар хорооны нутаг дэвсгэрт үүд хаалгаа нээсэн шинэ зах иргэдийг хямд үнэтэй, баталгаатай хүнсний бүтээгдэхүүнээр хангахаас гадна нэг дор 570 хүнд шинэ ажлын байр бий болгож буйгаараа онцлог гэдгийг “Сэлэнгэ” захын нээлтийн ёслолд оролцсон Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан онцолсон юм.

 

Г.Баярсайхан сайд энэ захыг барьж байгуулсан “Тайж” группийнхэнд олон шинэ ажлын байр бий болгосонд талархал илэрхийлэхийн хамт тус захын түрээслэгчид болон үйлчлүүлэгч иргэдэд хандаж Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөрийн хэлтсээр дамжуулан хэрэгжүүлж байгаа хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрт хамрагдах боломжтойг дуулгасан юм.  

 

“Сэлэнгэ” хүнсний захын дэргэд  хүнсний эрдэм шинжилгээний “САМО” институтийн загвар лаборатори ажиллаж хүнсний бүтээгдэхүүнд бүх төрлийн шинжилгээг хийж баталгаажуулснаар иргэд чанар, эрүүл ахуйн хувьд ямар ч эрсдэлгүйгээр хүнсээр хангагдах боломж бүрдэж буй аж. Түүнээс гадна Монгол Улсын төмс, хүнсний ногооны хэрэгцээний 50 гаруй хувийг дангаар хангадаг Сэлэнгэ аймгийн 17 сумын ногоочдод тус худалдааны төв тусгайлан лангуу гаргаж өгснөөр ченжийн гар дамжаагүй хямд үнэтэй ногоогоор нийслэлийн иргэд жилийн дөрвөн улирлын турш хангагдах боломжтой болж буйд Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан онцлон талархлаа. 


2015-11-24 13:53

Сэтгэгдэл ачааллаж байна ..