Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Хорооны Иргэдийн Нийтийн Хурал

2015-11-09 17:23

Монгол улсын Үндсэн хуулийн дагуу хорооны ИНХ түүний тэргүүлэгчид нь Үндсэн хуулийн байгууллага,хорооны хамтын удирдлагын байгууллага, тухайн хорооны иргэдийн өмнөөс шийдвэр гаргаж хяналт тавьж хэрэгжүүлэх үүрэгтэй удирдах ёсны удирлагын байгууллага мөн учир дараах чиглэлээр ажиллана.

1.Хорооны ИНХ-ын үйл ажиллагааг тогтмол жигд өрнүүлж хуулиар хүлээсэн чиг үүрэг хот дүүргээс дэвшүүлсэн зорилтуудыг хэрэгжүүлэхэд идэвхтэй хандаж бүтээлчээр ажиллана.

2.Хорооны ИНХ-ын өдөр тутмын ажилд хорооныхоо иргэн бүрийг оролцуулж тэдний санал, идэвхтэй санаачлагад тулгуурлан ажиллаж өөрөө удирдах ёсны үндсэн үүргээ жинхэнэ ёсоор нь хэрэгжүүлнэ.

3.Архидан согтуурах, хулгай дээрэм хийх, танхайрах зэрэг ноцтой гэмт хэрэг гаргахгүй байхын төлөө иргэн, айл өрх бүртэй биечлэн ажиллаж тэдний идэвхтэй оролцоог нэмэгдүүлж нийгмийн дэг журмыг бэхжүүлж ажиллана.

4.Хороогоо цэвэр цэмцгэр, гэрэл гэгээтэй, хэрэг зөрчилгүй хамт олон, хороо болгох хөдөлгөөнийг өрнүүлж үр дүнг тогтмол тооцож ажиллана.

5.Төрийн хууль тогтоомж Нийслэл дүүргийн ИТХ, Засаг даргаас гаргасан тогтоол, захирамж шийдвэрийг иргэд хамт олонд цаг алдалгүй сурталчилж байх

6.Хорооны ИНХ-ын дотоод ажлыг бүрэн тогтмолжуулж хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж ажиллах

7.Иргэд сонгогчдын санал хүсэлтийг улирал бүр авч түүний мөрөөр тодорхой ажил зохиож үр дүнд хүрсэн байна.

8.Хорооны Засаг даргын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтэнд хяналт тавьж үр дүнгийн талаар иргэдээр хэлэлцүүлж дэмжлэг өгч ажиллах

9.Хорооны идэвхитэн сонгуультан нарыг тодорхой удирдлагаар хангаж үр дүнг тооцож ажиллана.

10 Байгууллага ААН иргэдийн тавьсан санал хүсэлтийг хуулийн хугацаанд нь барагдуулж хариу мэдэгдэж байх

11.Хорооны ИНХ-ын тасралтгүй үйл ажиллагааг хангаж иргэдтэй ажиллах,идэвхтэн сонгуультан нарын ажил үүргийн хуваарыг тодорхой болгож хяналт тавьж ажиллах

 

ХОРООНЫ ХУРАЛ ДАРААХЬ БҮРЭН ЭРХИЙГ ХЭРЭГЖҮҮЛНЭ

1.Хурлын хуралдааны дарга, Хурлын Тэргүүлэгчдийг сонгох чөлөөлөх

2.Хорооны Засаг даргыг томилуулахаар нэр дэвшүүлэх чөлөөлөх, огцруулах санал болон Засаг даргын огцрох тухай хүсэлтийг хүлээж авах эсэхтэй холбогдсон саналыг хэлэлцэн сум, дүүргийн Засаг даргад уламжлах

3.Хурлын дотоод зохион байгуулалтын асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх

4.Хорооны Засаг даргын тайланг хэлэлцэж ажилд нь үнэлэлт дүгнэлт өгөх

5.Хороооны иргэдийг шагнаж урамшуулах, дэмжлэг, тусламж үзүүлэх саналыг сум, дүүргийн Хурал, Засаг даргад уламжлах

6.Өрхийг албан татвар, бусад ногдол үүргээс түр чөлөөлөх буюу хөнгөлөлт үзүүлэх тухай саналыг сум, дүүргийн Хурал, Засаг даргад оруулах,

7.Харъяалах, хорооны иргэний үндсэн ба журамт үүргийн биелэлтийг хангуулах

8.Иргэдийн нөхөрлөл, аж ахуйн нэгж байгууллагаас тухайн нутаг дэвсгэрийн байгалийн тодорхой төрлийн баялгийг хамгаалах, зүй зохистой ашиглах, эзэмших тухай хүсэлтийг хэлэлцэж саналаа сум, дүүргийн Хуралд уламжлах

9.Хууль тогтоомжинд заасан бусад бүрэн эрх


2015-11-09 17:23

Сэтгэгдэл ачааллаж байна ..