Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Мянган эмэгтэйчүүдийн уулзалт боллоо

2020-01-28 15:56
Сонгинохайрхан дүүргийн ИТХ, Засаг даргын Тамгын газар болон Нийгмийн ардчилал Монголын эмэгтэйчүүдийн холбоотой хамтран “Эмэгтэйчүүдийн оролцоо нийгэмд” чуулганыг зохион байгууллаа. Тус чуулганд дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн Ц.Гарамжав, Б.Ундармаа, Н.Учрал болон НИТХ-ын Төлөөлөгч Д.Баярсайхан нар уригдан оролцлоо. Мөн дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэн болон бусад удирдлагууд байлаа.
Чуулганаар дүүргийн салбар салбартаа тэргүүлэгч 9 эмэгтэйг шалгаруулж, ур ухаан, авьяас чадварыг нь алдаршууллаа.
Уригдан ирсэн 1200 эмэгтэйчүүддээ зохион байгуулагчдын зүгээс гарын бэлэг гардуулж, 43 эмэгтэйг ажлын байртай болгож, мөн хувиараа бизнес эрхэлдэг эмэгтэйчүүдэд шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг бэлэглэн урамшууллаа.
1000 эмэгтэйчүүд нэг дор цуглаж баярласан үйл ажиллагаа хүндэтгэлийн тоглолтоор өндөрлөлөө.

2020-01-28 15:56


Сэтгэгдэл ачааллаж байна ..