Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

СХД-ийн ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдлаа

2020-01-29 12:27
Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн хурал боллоо. Тус хурлаар "Жендэрийн эрх тэгш байдлыг хангах" дэд хөтөлбөр батлах тухай, Дүүргийн нутаг дэвсгэрт иргэний болон аж ахуйн зориулалтаар газар эзэмшиж, ашиглаж буй иргэн, аж ахуй нэгж байгууллагуудын газар ашиглалтын байдалд хяналт шалгалт хийсэн ажлын хэсгийн санал дүгнэлт хэлэлцэх тухай, Улс, нийслэл, дүүргийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй ажлын гүйцэтгэл, түүний явц байдалтай танилцаж, хяналт шалгалт хийсэн ажлын хэсгийн дүгнэлт хэлэлцэх тухай болон Шагналд тодорхойлох тухай хэлэлцэн шийдвэрлэлээ.

2020-01-29 12:27


Сэтгэгдэл ачааллаж байна ..