Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

“СОНГИНОХАЙРХАН -БОЛОВСРОЛ” ДЭД ХӨТӨЛБӨРИЙГ БАТАЛЛАА

2015-10-21 15:00

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар гурван асуудал хэлэлцсэний эхнийх нь дүүргийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэж буй хөрөнгө оруулалтын ажлын гүйцэтгэл, түүний явц байдалд хяналт шалгалт хийх ажлын хэсэг байгуулах тухай байв. Асуудалтай холбогдуулан Тэргүүлэгчдийн зүгээс жил бүр ажлын хэсэг гарч хөрөнгө оруулалтын ажлын үр дүн, ажлыг явцтай танилцдаг ч үр дүн нь муу байгааг хэлсэн. Хяналт шалгалттай холбогдуулан санал дүгнэлт гаргаж, зарим үүрэг чиглэлийг холбогдох хүмүүст өгдөг ч шаардлагатай ажил хийгддэггүй гэлээ. Тиймээс өмнөх шалгалтын үр дүнг тайлагнасаны дараа ажлын хэсэг байгуулах нь зүйтэй гэж үзэж байлаа. Асуудлыг хэлэлцсэний эцэст ажлын хэсэг байгуулахыг түр хугацаагаар хойшлуулж, өмнөх шалгалтын үр дүнг хэлэлцсэний дараа шийдвэрлэхээр боллоо.

Хуралдаанаар мөн дүүргийн 7 дугаар хорооны иргэдээс ирүүлсэн гомдлыг шалгах ажлын хэсэг байгуулах асуудлыг хэлэлцэж шийдвэрлэв. Мөн “Сонгинохайрхан -Боловсрол” дэд хөтөлбөрийг баталлаа. 






2015-10-21 15:00

Сэтгэгдэл ачааллаж байна ..