Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

СХД-ийн 26-р хорооны нээлттэй хаалганы өдөрлөг

2015-11-26 11:13
Сонгинохайрхан дүүрэг нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгууллаа. Тус дүүргийн 26-р хороо нь 4128 өрхийн 15585 хүн амтай бөгөөд 0-18 насны 5667 хүүхэд үүнээс ЕБС-ийн 3519 хүүхэд, СӨБ-ын 1402 хүүхэд, ахмад настан 877, түр оршин суугч 657 оршин суудаг.

Шилжин суурьшигч, ихтэй хүн амын 75 гаруй хувийг хүүхэд залуучууд эзэлдэг хороо юм. Тус хороо нь Нийслэлээс алслагдсан хороо бөгөөд иргэдэд төрийн үйлчилгээг чанартай хүртээмжтэй хүргэх үүднээс хорооны хүн ам ихээр төвлөрсөн болон алслагдсан гудамжнуудын 5 байршилд ажлын нэг өдрийг “ Өрх, Иргэн, Таньд, Танайд шууд хүрч ажиллана” уриатайгаар явуулын үйлчилгээг СХД-ийн Цагдаагийн 1-р хэлтэстэй хамтран зохион байгуулж ажиллалаа.

Энэ үйл ажиллагааны гол зорилго нь хорооны Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөл, Хүүхэд хамгааллын Хамтарсан баг, Эрүүл мэндийн үйлчилгээ, Халамжийн үйлчилгээ, Иргэний бүртгэлийн үйлчилгээ, Цагдаагийн байгууллагын, Хөдөлмөрийн хэлтэс зэрэг үйлчилгээг нэг доороос цогцоор нь хүргэх байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, төрийн үйлчилгээг шуурхай чирэгдэлгүй соёлтой хүргэхэд оршино.



Тус өдөрлөгийн хүрээнд нийт 25 ажилтан албан хаагчид 150 гаруй иргэнд төрийн үйлчилгээг хүргэж ажилласан юм.







2015-11-26 11:13

Сэтгэгдэл ачааллаж байна ..