Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ДҮҮРГИЙН ЗАРИМ ХОРООГ ӨӨРЧЛӨН ЗОХИОН БАЙГУУЛЖ, ШИНЭЭР ХОРОО БАЙГУУЛАХ ТУХАЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ

2019-05-01 13:49
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Эрх зүй, төрийн байгуулалтын хорооны хурлаар Сонгинохайрхан дүүргийн зарим хороог өөрчлөн зохион байгуулж, шинээр хороо байгуулах тухай асуудлыг хэлэлцэн дараах дүгнэлтийг гаргалаа. Үүнд:
Хороодын хүн амын ачааллыг тэнцвэржүүлж, иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээг сайжруулах зорилгоор 10.000-аас дээш хүн амтай 1, 2, 6, 7, 18, 22, 23, 24, 25, 26, 31 дүгээр хороодыг хоёр хувааж шинээр 11 хороо байгуулах асуудлыг хуралдаанд оролцсон төлөөлөгчийн 92 хувийн саналаар дэмжиж, 1 төлөөлөгч татгалзаж шийдвэрлэв.

2019-05-01 13:49


Сэтгэгдэл ачааллаж байна ..