Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Хурлын үйл ажиллагааг олон нийтэд түгээх цахим хуудас Хурлын үйл ажиллагааг олон нийтэд түгээх цахим хуудас

Мэдээлэл


нийт 324

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН БАГШ, АЖИЛЧДЫН ДУНД СПОРТ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ

2024-10-31 147
Сонгинохайрхан дүүргийн Биеийн тамир, спорт хороо үүсэн байгуулагдсаны 30 жилийн ойн хүрээнд Биеийн тамир, спортыг хөгжүүлэх, багш, ажилчдын оюуны алжаал, ядаргааг тайлах, хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх, чөлөөт цагийг зөв зохистой өнгөрүүлэх, спортын ур чадварыг дээшлүүлэх туршлага солилцох зорилгоор олон төрөлт спорт тэмцээн өнөөдөр /2024.10.31/ эхэллээ.

НОГООН ГЭРЭЛ ЦАГААН ШУГАМ ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

2024-10-31 146
Дүүргийн нутаг дэвсгэрт замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулж, зам тээврийн осол гэмтлийг бууруулах, хүүхэд залуучууд, эцэг эхчүүд, багш нарын замын хөдөлгөөний аюулгүй байдлын талаарх мэдлэг мэдээллийг нэмэгдүүлэх, өөрийн бүтээлээр дамжуулан олон нийтэд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сурталчлан таниулах, явган зорчигчийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор "НОГООН ГЭРЭЛ ЦАГААН ШУГАМ 2024" нэгдсэн арга хэмжээг зохион байгуулахаар боллоо.

“ХОТ, ТОСГОНЫ ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ”-ИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ҮЗЭЛ БАРИМТЛАЛ, ХЭРЭГЖИЛТ, D-PARLIAMENT ЦАХИМ СИСТЕМ” СЭДВЭЭР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2024-10-30 110
Сонгинохайрхан дүүргийн хороодын ИНХ-ын Хуралдааны дарга нар, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны албан хаагчид өнөөдөр /2024.10.30/ "Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгын үзэл баримтлал, хэрэгжилт, D-Parliament цахим систем” сэдвээр сургалтад хамрагдлаа. Сургалтыг Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний ахлах ажилтан, Хууль зүйн ухааны магистр Р.Хатансайхан орсон бөгөөд тус сургалтаар төвлөрлийг сааруулах онол, түүний хэлбэр, 1960-2019 оны хот, тосгоны эрх зүйн зохицуулалт, хэрэгжилт, 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн онолын үндэслэл, хот, тосгоны эрх зүйн зохицуулалтад тулгамдаж буй асуудлын талаар мэдээлэл өгч, асуулт, хариулт өрнүүллээ.

НИЙСЛЭЛИЙН 385 ЖИЛИЙН ОЙН МЕДАЛИАР ШАГНАЛАА

2024-10-29 157
Монгол Улсын нийслэл хот үүсэн байгуулагдсаны 385 жил, Нийслэл хүрээг Улаанбаатар гэж нэрлэсний 100 жилийн ой өнөөдөр тохиож байна.

НИЙСЛЭЛИЙН 385 ЖИЛИЙН ОЙН МЕДАЛЬ ГАРДУУЛЛАА

2024-10-28 133
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны түүхт 385 жилийн ойн медалийг Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын зарим төлөөлөгч, хороодын засаг дарга нарт ИТХ-ын дарга Б.Золбоо, Засаг дарга Ц.Баттөр нар гардуулан өглөө. Сонгинохайрхан дүүргийнхээ нийт иргэд, төрийн захиргааны байгууллагын ажилтан, алба хаагч, Төлөөлөгчдөдөө Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны түүхт 385 жилийн ойн баярын мэнд хүргэж, ажил үйлсэд нь өндөр амжилтыг хүсэн ерөөе.

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ДАРГААР БАТ-ЭРДЭНИЙН ЗОЛБОО СОНГОГДЛОО

2024-10-18 191
Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үр дүнгээр Сонгинохайрхан дүүргийн Монгол ардын нам Нийслэл, дүүрэгтээ 100 хувийн саналаар ялалт байгуулсан. Нийслэлийн хамгийн их хүн амтай Сонгинохайрхан дүүргийн 9 дэх удаагийн ИТХ-ын анхдугаар хуралдаан өнөөдөр /2024.10.18/ боллоо. Анхдугаар хуралдааныг сонгогдсон төлөөлөгчдөөс насаар хамгийн ахмад болох дүүргийн 22 дугаар хорооноос сонгогдсон төлөөлөгч Жангаагийн Гантогтох даргалан явуулсан юм.

ДҮҮРГИЙН ИТХ-ЫН АЖЛЫН АЛБАНЫХАН МОД ТАРИЛАА

2024-10-15 108
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 63 дугаар зарлиг “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”, Засгийн газрын “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд мод тарих арга хэмжээ “Ногоон хот – Иргэний оролцоо” , “Арчлахгүй бол ургахгүй” уриатайгаар Нийслэлийн хэмжээнд зохион байгуулагдаж байгаа.

НАМЫН БҮЛЭГ, АЖЛЫН ХОРОО ХУРАЛДЛАА

2024-10-01 96
Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит XX дугаар хуралдаан хуралдахтай холбогдуулан өнөөдөр Төсөв, санхүү эдийн засгийн хөгжлийн хороо, Монгол Ардын намын бүлэг цахим болон танхим хосолсон хэлбэрээр хуралдаж дээрх асуудлуудыг тус тус хэлэлцэн санал, дүгнэлт өгч ажиллалаа.

ХӨРШИЙН ХЯНАЛТЫН БҮЛГИЙН ГИШҮҮД СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

2024-09-24 73
Сонгинохайрхан дүүргийн 43 хороодын ХӨРШИЙН ХЯНАЛТЫН бүлгийн гишүүдийг чадавхжуулах сургалтыг 2024 оны 09 сарын 23-ны өдрөөс 10 сарын 1-ний өдрийн хооронд зохион байгуулж байна. Хуваарийн дагуу 7, 8, 9, 10, 11, 28, 31 хороодын гишүүдэд ажил үүргээ гүйцэтгэхэд шаардлагатай мэдээллүүдийг дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Дэлхийн Зөн Монгол ОУБ-ын Сонгинохайрхан дүүргийн орон нутгийн хөтөлбөр хамтран хүргэлээ.

ДҮҮРГИЙН ЦАГДААГИЙН ГАЗРЫН НЭГДҮГЭЭР ХЭЛТСИЙН МЭДҮҮЛЭГ АВАХ 9 ӨРӨӨ БОЛОН 14 ХЭСГИЙН БАЙЦААГЧИЙН ӨРӨӨГ БҮРЭН КАМЕРЖУУЛАЛТТАЙ БОЛГОНО

2024-09-10 69
Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга бөгөөд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Д.Ундармаа дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн алба хаагчидтай уулзаж, санал сэтгэгдлийг сонсон, ажлын байрны нөхцөл байдалтай танилцсан юм.

УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙН ДУРСГАЛЫН ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

2024-09-10 63
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалын өдрийг тохиолдуулан Сонгинохайрхан уулын ар энгэрт байрлах “Хэлмэгдэгчдийн дурсгалын хөшөө”-нд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ.

ХЭЛМЭГДЭГЧДИЙН АР ГЭРТ ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

2024-09-09 57
Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссоос хэлмэгдэгчдийн ар гэрт хүндэтгэл үзүүлэх ажлыг зохион байгууллаа.

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН МОНГОЛ-ОРОСЫН ХАМТАРСАН СУРГУУЛЬД ОРОСЫН НЭЭЛТТЭЙ БОЛОВСРОЛЫН ТӨВ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

2024-09-04 69
Дүүргийн Монгол-Оросын хамтарсан Ерөнхий боловсролын 162 дугаар сургуульд Оросын нээлттэй боловсролын төв нээлтээ хийлээ. Тус төвийг Орос Улсын Моя История хүмүүнлэгийн сангаас санхүүжүүлэн тохижуулж өгсөн юм.

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ӨНӨР ХОРООЛОЛ НОГООН БҮС БОЛНО

2024-09-02 64
Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга бөгөөд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Д.Ундармаа Цагдаагийн гуравдугаар хэлтэст ажиллалаа.

ДҮҮРГИЙН ЦАГДААГИЙН ГАЗРЫН ХОЁРДУГААР ХЭЛТСИЙН ХЭСГИЙН БАЙЦААГЧДЫН ӨРӨӨ БҮРЭН КАМЕРЖУУЛАЛТТАЙ БОЛНО

2024-08-29 73
Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга бөгөөд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Д.Ундармаа, ажлын хэсгийнхний хамт Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэст ажиллалаа.

ДҮҮРГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ХЭЛТЭС СУРГАЛТЫН ТАНХИМТАЙ БОЛОВ

2024-08-27 58
Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга бөгөөд Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн дарга Д.Ундармаагаар ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр /2024.08.27/ дүүргийн Онцгой байдлын хэлтэст ажиллалаа.

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ИТХ ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООГ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ БАЙГУУЛЛАГА БОЛЛОО

2024-08-21 71
Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба 2022 оноос эхлэн чанарын менежментийн тогтолцоог “Менежмент ба ур чадварын хүрээлэн” ТББ-тай хамтран хэрэгжүүлж эхэлсэн.

ИЗҮНОКҮНИ ХОТ ХӨГЖИЛ ЦОГЦОЛБОР СУРГУУЛЬТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГАА ЭХЛҮҮЛЭХЭЭР БОЛЛОО

2024-08-05 77
Сонгинохайрхан дүүрэгт Япон улсын Изүнокүни хотын удирдлагын төлөөлөл, иргэд, сурагчдын хийх айлчлал өнөөдөр /2024.08.05/ эхэллээ. Өнөөдөр хотын удирдлагуудын төлөөлөл болон иргэдийг дүүргийн Засаг дарга Б.Хуягбаатарын хамтаар хүлээн авч уулзлаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 6076
4596 / 76%
922 / 15%
272 / 4%
286 / 5%